Авто замын нөхөн сэргээлт, шинэлчлэлтийн ажил 90%-тай, энэ долоо хоногт бүрэн дуусна хэмээн Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ.
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хотын төвийн 6 дүүрэг, Багануур дүүрэгт хийгдэж буй авто замын нийт 47904м.кв зам засвар, нөхөөсний ажлын хүрээнд БГД, Өргөөгийн гудамжны 6200м.кв авто замыг шинэчилж, 36176 мкв нөхөөсийг хийснээр нийт 42376м.кв талбай буюу 90%-ийг хийж гүйцэтгээд байна.
Гүйцэтгэгч 19 байгууллагын удирдлага, Тээврийн Цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлага, хяналтын инженерүүд, Захирагчийн ажлын албаны хяналтын ТББ-ууд хамтарсан хурлыг зохион байгуулж, ажлын талбайд хүн хүч, бригадуудыг нэмэгдүүлэн, маргааш буюу аравдугаар сарын 18-ны өдрийн дотор хийж дуусган, замын хөдөлгөөнийг ачааллыг бууруулах үүрэг даалгавар өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай Хог хаягдал, ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр хамтран ажилладаг хөндлөнгийн 6 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээрийн 50 гаруй хяналтын мэргэжилтнүүдийг автозамын нүхэн гарцын эвдрэлийг нөхөн засварлах ажилд хяналт тавин ажиллуулж мэдээ мэдээллийг хурдан шуурхай авч ажиллаж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба