Зай буюу батерейны хувьд асуудалтай болсон ямар ч гар утас гарт дэлбэрэх аюултай. Мөн ус, цохилт, эсвэл удаан хугацаанд цэнэглэснээс үүдэж дэлбэрч ч болно гэж Оросын “Интеллектуальный Резерв” комппанийн түнш бөгөөд захирал Павел Мясоедов мэдэгджээ.
“Samsung компанийн гар утас түлхүү дэлбэрдэг. Энэ компани сандарсандаа болоод бүх Galaxy Note 7 утсаа худалдаанаас татсан түүх ч бий. Түүнчлэн Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр дэлбэрсэн тохиолдлууд гарсан ч айфонууд биш, айпадууд байсан” гэж мэргэжилтэн хэлсэн аж.
Ийм зүйл болохоос сэргийлэхийн тулд гар утасны батерейгаа таагүй үйлчлэлд оруулахгүй байх хэрэгтэй. Тухайлбал, гар утсаа хэт халаахгүй байх, тохиромжгүй цэнэглэгч хэрэглэхгүй байх, гар утсыг удаан цэнэглэхгүй байх, хатуу гадаргуу дээр цохихгүй байхыг зөвлөж байна. Үүнээс болоод батерей хөөж эхэлсэн бол нэн даруй солих хэрэгтэй гэж Мясоедов зөвлөжээ.