Энэ сарын 18-ны өдөр Корпорэйт зочид буудлын конвеншин центрт “Ирээдүйн Мистер 2020” Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдинг, фитнесийн тэмцээн болно.

Уг тэмцээн нь Монголын бодибилдинг, фитнесийн холбооны түүхт 30 жилийн ойн хурээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд тэмцээнд нийт 40 гаруй клубын 260 орчим тамирчин 18 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Энэхүү Ирээдүйн Мистер тэмцээн нь урьд өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байгаагүй шинэ залуу тамирчид оролцдог гэдгээрээ илүү давуу талтай юм.

Та бүхэн уг тэмцээнийг үзэж сонирхохыг хүсвэл ticket.mn-ээс захиалан авах боломжтой.

Тэмцээний ангилал:

  1. Оюутны АШ Бодибилдинг
  2. Оюутны АШ Бикини модель
  3. Оюутны АШ Спорт модель
  4. Бодибилдинг 65 кг
  5. Бодибилдинг 70 кг
  6. Бодибилдинг 75 кг
  7. Бодибилдинг +75 кг
  8. Эрэгтэй Атлетик /173 см +4 кг/
  9. Эрэгтэй Атлетик /+173 см +6 кг/
  10. Эрэгтэй фитнесс
  11. Эмэгтэй фитнесс
  12. Бикини модель 160 см
  13. Бикини модель 165 см
  14. Бикини модель +165 см
  15. Эмэгтэй спорт модель
  16. Эрэгтэй спорт модель /170 см -2 кг/
  17. Эрэгтэй спорт модель /175 см 0 кг/
  18. Эрэгтэй спорт модель /+175 см +2 кг/

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн