Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгсөн юм. тэрбээр хэлэхдээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020,10,14,15-ны өдрийн сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ЗӨСҮТ, Сэлэнгэ аймгийн вирус судлалын хоёр лабораторид хийгдсэн нийтдээ 879 хүний шинжилгээнд корона вирус илрээгүй байна.
Сэлэнгэ аймагт салбар лаборатори байгуулсан. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс эдгэсэн 311 байна. Эдгэрэлтийн 97 хувтай өндөр байна. Тандалт судалгаа дууссан 297 хүн, гэрийн ажигдадтанд дөрвөн хүн, сувиллын ажиглалтад арван хүн байна.
Л.Баяр