Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НМХГ: НМХГ-аас орон нутгийн сонгууль болж байгаатай холбоотой Засгийн газрын 124 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2020 оны А1184 тоот захирамжийн дагуу сонгуулийн санал хураах нийт 453 санал авах байранд хяналт тавьж ажиллалаа. Энэ хяналтаар НМХГ-аас 255 улсын байцаагч, 15 албан хаагч нар энэ сарын 14,15 өдөр ажилласан. Энэ хүрээнд нийслэл ажиллаж байгаа 453 байранд цар тахлаас сэргийлэх зорилгоор хяналт тавьсан. Энэ хугацаанд зөрчил илрээгүй. Мөн 1180 тоот захирамжийн хүрээнд архи согтууруулах ундаа худалдаалж буй талаар гурван өдөр хяналт тавилаа. Нийт архи согтууруулах ундаа худалдаалдаг 3657 газар түүгээр үйлчлүүлдэг 4700 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавлаа. Одоогоор архи согтууруулах ундаа борлуулсан зөрчил илрээгүй байна” гэв.
Л.Баяр