Монголын чөлөөт бөхийн холбоо ноос энэ сард дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал, маргааш буюу /2020.10.17-18/ Спортын төв ордонд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн тэмцээн эхлэх бөгөөд тамирчид 10 жинд өрсөлдөнө.
Мөн аравдугаар сарын 20-нд Спортын төв ордонд Гавьяат тамирчин Ц.Энхжаргалын зодог тайлах ёслолд зориулсан эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болох бол энэ сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд Баянхонгор аймагт Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна.