Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы хуралдааны хуралдааны үеэр зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэдгийг мэдэгдэв.
/Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар/
Тэрбээр хэлэхдээ “Найман сарын 25 их хурлаар засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Мөрийн хөтөлбөрөөр ипотекийн зээлийг 6 хувь болгох асуудал засгийн газрын мөрийн хөтөлбөр болсон. Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Энд гол нь орлого байна. Гэр хороолол уу хаана амьдрах нь уу? гол нь найман хувийн зээлийг авч байгаа хүмүүс өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байж ипотекийн зээлд харагдах боломжтой байсан. Иргэд 30 хувиа өгөх гэх шалтгаанаар иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан” гэлээ.
Л.Баяр