Монгол улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжилтэнд НМХГ-ын 255 улсын /ахлах/ байцаагч, 14 албан хаагчид 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 9 дүүргийн 171 хорооны 453 санал авах байранд коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт санал авах үед халдвараас сэргийлэх мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Мөн Нийслэлийн 9 дүүргийн архи, согтууруулах ундаа худалдаалдаг 2571 ААН, түүгээр үйлчилдэг-465 ААН нийт 3036 аж ахуйн нэгж, байгууллагад захирамж хүргүүлэн, захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
НМХГ