Ирэх сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө.
Урьд нь цахилгааны үнийг 50 хувиар хөнгөлж ирсэн бол энэ оноос 100 хувь чөлөөлж буй талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдах бөгөөд үүнд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.
Гэхдээ хөнгөлөлт цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй, цахилгааны аюулгүй байдлыг хангасан, өдөр шөнийн буюу хоёр фазын тоолууртай айл өрхүүд хамрагдах аж. 2017-2019 онд 29 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.