Айл өрхийн цахилгааны төлбөр дээрээс сэргээгдэх эрчим хүчний төлбөр дээрээ давхар НӨАТ авдаг, баримт олгодоггүй байж, баримтын мөнгө авдаг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай уулзжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Айлын цахилгааны төлбөр дээр Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж нэмж авдаг. Сэргээгдэх эрчим эрчим хүч дэмжих төлбөр дээрээ давхар НӨАТ авдаг. Баримт олгодоггүй мөртөө баримтын мөнгө гэж 50 төгрөг хэрэглэгч бүрээс хурааж авдаг 🇲🇳 гэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхантай уулзлаа.
Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний тухай хуульд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрийг хэрэглэгчээс авахаар заасан тухайг дурьдаад, НӨАТ давхардуулан авах ёсгүй, баримт олгодоггүй мөртлөө баримтын мөнгө 50 төгрөг гэж авах ёсгүйг хэллээ. Татварын ерөнхий газар, Улаанбаатар түгээх сүлжээ, бусад холбогдох байгууллагад мэдээлэл хүргүүлэхээ хэллээ” гэжээ.