Циркт үйл ажиллагаа явагдахаа больж жүжигчид нь майханд бэлтгэл хийх болсныг олон нийт шүүмжилж байгаа билээ. Тэгвэл Соёлын яам циркийн удирдлагуудтай уулзаж циркийн уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх боломжтой эсэх талаар зөвшилцөхөөр болсон байна.
Энэ талаар Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хувийн өмчид шууд халдаж циркийг төр мэдэлдээ авна гэдэг асуудал байхгүйг олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй. Салбар яамны зүгээс энэ сард багтаан циркийн удирдлагуудтай уулзаж циркийн уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх боломж, циркийн барилгыг цаашид ямар байдлаар ашиглах асуудлаар ярилцана” гэсэн байна. Манай улс 13 жилийн өмнө 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан юм.
Л.Баяр