2020-10-14 15:041min00

Хотын төвд автомашиныг хоёроос дээш цагаар байрлуулахгүй

regnum_picture_1558684620335992_normal

Өглөөнөөс орой хүртэл буюу 08:00-18:00 цаг хүртэл албан байгууллагын ажилчид байгууллагынхаа авто зогсоол дээр машин тавиад орхидог. Энэ үед тухайн авто зогсоол ямар ч сэлгэлт хийх боломжгүй байдаг.

Түүгээр үйлчлүүлж байгаа жолооч нар машинаа тавих боломжгүй.  Иймд 20 гаруй минут зогсоол хайж түгжрэл үүсгэдэг. Тиймээс хотын төвд буюу их тойруу дотор автомашиныг хоёроос дээш цагаар байрлуулах боломжгүй байхаар зохицуулалтыг хийжээ.

Улмаар Хангарьд ордны гадаа талбай дээр 75 машины зогсох боломжтой. Тус талбайн авто машины сэлгэлт хэрхэн хийгдэж байгааг судалж бүтэн өдрийн бичлэг хийхэд аравхан машин сэлгэсэн аж. Иймээс зогсоолын сэлгэлтийг сайжруулахын тулд зогсоол дээр олон нийтийн цагдаа байршуулах юм. Эхний ээлжинд Сентрал таурын зүүн талд байрлах зогсоол дээр авто зогсоолын ухаалаг системийн туршилт хийж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй