Монголын үндэсний бөхийн холбооноос 2020 оны сүүлийн барилдаануудын хуваарийг өнөөдөр зарлалаа.
Энэ онд дараах барилдаанууд зохион байгуулагдана.
- Аравдугаар сарын 18-нд 14:00 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
- Аравдугаар сарын 29-нд 14:00 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
- Аравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Өсвөр үеийн УАШТ Булган аймагт
- Арваннэгдүгээр сарын 7-нд 12:00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
- Арваннэгдүгээр сарын 12-нд 14:00 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
- Арваннэгдүгээр сарын 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан
- Арваннэгдүгээр сарын 16-нд 14:00 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан
- Арваннэгдүгээр сарын 22-нд 14:00 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан
- Арваннэгдүгээр сарын 26-нд 14:00 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
- Арванхоёрдугаар сарын 5-нд 14:00 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан
- Арванхоёрдугаар сарын 6-нд 12:00 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан
- Арванхоёрдугаар сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан
- Арванхоёрдугаар сарын 13-нд 14:00 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан
- Арванхоёрдугаар сарын 19-нд 14:00 цагаас “Жавхлант” дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
- Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит, өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.