АНУ-ын эдийн засагч Пол Милгром, Роберт Уильсон нар энэ оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналын эзэд боллоо.
Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Улсын банкны шагналыг Пол Милгром, Роберт Уилсон хоёрт олгохоор шийдсэнийг Эзэн хааны ШУА-ийн Нобелийн хороо даваа гарагт зарласнаар Нобелийн долоо хоног дууслаа.
“Дуудлага худалдаа хаа сайгүй явагддаг, бидний өдөр тутмын амьдралд ч нөлөөлдөг. Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын шагналтнууд болсон Пол Милгром, Роберт Уилсон нар дуудлага худалдааны онолыг төгөлдөржүүлж, түүний шинэ хэлбэрүүдийг гарган иржээ. Энэ нь дэлхийн худалдаа болон татвар төлөгчдөд ашиг тусаа өгнө” хэмээн Нобелийн хороо тайлбарласан байна.
Л.Баяр