2020 оны Нобелийн Энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хүртлээ. Норвегийн Нобелийн хороо өлсгөлөнтэй тэмцэх явц, мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт энх тайван тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэ оны Нобелийн энх тайвны шагналыг олгож байгаа ажээ.
Дэлхийн хүнсний хөтөлбөр нь өлсгөлөн ядуурлыг арилгах, хүнсний аюулгүй байдлыг дэмжих хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм.
2019 онд 135 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь олон жилийн хамгийн дээд үзүүлэлт болж байна. Харин НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр 2019 онд өлсгөлөнд нэрвэгдсэн 88 орны 100 сая орчим хүнд тусламж үзүүлжээ.
Л.Баяр