Нэг удаагийн эмнэлгийн бээлгийг давтан хэрэглэх нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмнэ гэж шинжээчид мэдэгджээ. Энэ бээлий бохирдож, вирус наалдсанаар арьсанд хүрэлцэх магадлалтай гэж Москва мужийн Видновскийн дүүргийн клиник эмнэлгийн халдвар судлаач эмч Ольга Ненастина мэдэгджээ. Нимгэн, уян бээлийг зөв тайлж, өмсөхөд тун хүнд.
Энэ эмч гэртээ туршилт хийж үзэхийг уриалжээ. Бээлийн дээрээ гурил юм уу крахмал түрхээд болгоомжтой тайлаад, эргүүлэн үзээрэй. Түрхсэн бүтээгдэхүүний зарим нь эргүүлсэн талд гарч байна гэдэг нь нян үлдэх боломжтой гэсэн үг. Харин нэг удаагийн бээлийг угаавал хамгаалалтын давхарга нь алдагддаг гэнэ.