Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа “Газпром” НХН-ийн Москва дахь төв байранд өнгөрсөн сард зочилж, тус нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Газпром экспорт” ХНН-ийн гүйцэтгэх захирал Е.В.Бурмистроватай уулзав.
Уулзалтад “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга Д.В.Хандога болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд байлцав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-нд Сочи хотноо “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсан.
Тиймээс уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах, байгалийн хий дамжуулах хоолойн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо. Мөн “Газпром” НХН-ийн мэргэжилтнүүд, хамтарсан ажлын багийн Оросын талын төлөөллийг Монгол Улсад зочилж, газар дээр нь тандалт, судалгааны ажил хийхэд нь ЭСЯ дэмж ихээр тохирсон байна.