Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 03.58 цагт “Цагдаа дуудаад өгөөч дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ. Алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байжээ.
Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай Х гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн аж. Удалгүй хаалга тогшиж, онгойлгоход үл таних хоёр эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмджээ.
Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугатаах зэрэг хэрэг, үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Сэжигтэй этгээд 22 настай М гэгч нь энэ оны 5 дугаар сард Баянгол, 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тус яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.
Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн ба удалгүй гаднаас хаалга тогшиж, Х гэгч гарахаар хаалга онгойлгоход гаднаас үл таних 2 эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ. Бүлэг этгээдүүдийн хоёр нь буюу 16 настай У, 26 настай Х нар эмэгтэй бол бусад нь эрэгтэй юм байна.
Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.