2020-10-09 09:271min00

Тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

5b954240b771ef4f050a1fc82964ab1391e777ea

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 264 иргэн эх орондоо ирлээ.  Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 140 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлажээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй