2020-10-08 15:571min00

Аравдугаар сарын 15 гэхэд нийслэлийн эвдрэлтэй замуудыг нөхөж, засварлаж дуусгана

zam

Аравдугаар сарын 15 гэхэд Улаанбаатар хотын эвдрэлтэй замуудыг нөхөж, засварлаж дуусгана. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 14-18 цагийн хооронд баруун 4 замаас урагш 4 эгнээ замыг түр хааж, зам засварлана.

Цаашид бусад хэсгийн эвдрэлтэй замуудыг замын хөдөлгөөний ачаалал буурсан оройн цагаар засварлаж, энэ сарын 15 гэхэд дуусгана гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй