Намар, өвлийн улирал бол ханиад томууны ид оргил үе. Хэчнээн дархлаа сайтай байсан ч энэ үеэр ханиад томуу тусахгүй байна гэдэг хэцүү. Ялангуяа хүмүүстэй их ажилладаг, нийтийн тээврээр их явдаг бол эрсдэл өндөр гэсэн үг.
Хэрвээ таны хамар битүүрээд, амьсгалахад төвөгтэй болбол яах вэ? Шөнө хүртэл хар дараад, хамар битүүрэх ч хэцүү асуудал шүү дээ. Азаар ардын уламжлалт анагаах ухаанд хамар битүүрэлтийг ганц шөнийн дотор дардаг үр дүнтэй арга байдаг. Энэ арга нь шинж тэмдгээс гадна асуудлын гол үндэс болсон синусит өвчнийг хүртэл дардаг. Тиймээс эмийн сан гүйхээсээ өмнө энэ жорыг туршаад үзээрэй.
Хэрэг болох зүйлс:
1 ширхэг нимбэг
1 ширхэг дунд зэргийн хэмжээтэй сонгино
2 халбага /хоолны/ зөгийн бал
2 аяга ус
Юу хийх вэ?
Усаа буцалгаад сонгиноо 15 мм орчмын диаметртэй жижиглэн хэрчинэ. Сонгиноо буцалж буй усанд хийгээд 15 минут буцалгаад, дараа нь савтай нь 5 минут хандалж тавина. Үүний дараа 2 халбага зөгийн балаа нэмээд сайтар хутгаж уусгана. Уухынхаа өмнө нэг бүтэн нимбэгнийхээ шүүсийг шахаж хэрэглээрэй.
Хэрэглээ:
Уусмалыг өдөрт 2-3 удаа хоолны 1 халбагаар ууна. Энэ цайг дээд тал нь 2 өдөр хадгалж болно. Энэ хугацаанд таны хамрын битүүрэл хэдийнэ арилчихна.