Монгол Улсын Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор 10 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Вакцины ач тусын талаар мэдээллийг Академич АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа өглөө.