Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа кино урлагийг дэмжих тухай хууль өнөөгийн нөхцөлд тохиромжгүй болсон гэж үзээд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг засгийн газар өргөн барьсан. Хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцлээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд Кино урлагийг дэмжих сан байгуулсан.
Тус санд 10 тэрбум төгрөг суулгасан байна. Сангаас кино баг зээл авч болох ажээ. Гэхдээ уран бүтээлчдээ хүнд байдалд оруулах вий гэсэн болгоомжлол байгаа учраас ажлын хэсэг дээр ярилцах хэрэгтэйг байнгын хорооны гишүүд хэллээ.
Л.Баяр