Нийслэлийн Аврах анги-105 дугаар анги өчигдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байрны 7 давхраас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагаар аврах ажиллагаа явуулжээ.
Аврагчдыг очиход тус байрны оршин суугч М /8 настай/ эрэгтэй нь гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг 8 давхрын айлаас доош аврах олс, шуудаг ашиглан бууж цонхоор орж дотогш орж аюулгүй болгож Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голд цогцос байна гэх дуудлагаар очиход 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр сураггүй алга болсон иргэн Э /35 настай/ эмэгтэй нь голын салаанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.