Хавайн ажилгүйчүүдэд 500 ам.доллар тараана

2020-10-05 15:281min0
havana

Хавайн ажилгүйчүүдэд тус бүр 500 ам.доллар тараах гэж байгаа талаар Khon2 сувгаар мэдээллээ. Энэ мөнгийг зөвхөн аравдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 15-нд мужийн ресторануудаар үйлчлүүлэх юм байна. Мөнгөтэй картыг 100 мянган хүн авах бөгөөд тусгай өргөдөл, мэдүүлэг ч өгөх шаардлагагүй гэнэ.

Бэлгийн зарчмаар ажиллах энэ картыг сүүлд нь дахин сунгаж, мөнгө нэмж болохгүй. Hawaii Restaurant Card –ыг зөвхөн мужийн ресторануудад ашиглах болохоос гадна зөвхөн хоол унд биш, цай, архинд ч зарцуулж болно гэжээ. Энэ нь рестораны салбарыг дэмжаад зогсохгүй нутгийн фермерүүд зэрэг сүлжээг давхар дэмжих зорилготой. Нийт 75 сая ам.долларыг энэ хөтөлбөрт зарцуулах гэж байна.

Эх сурвалж: korrespondent.net

Марта

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй