COVID-19 цар тахалтай холбогдуулан 2020 он дуустал хүүхэд бүрд сар болгон 100 мянган төгрөгийг олгохоор болсон билээ.
Тэгвэл хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Үүнд шаардлагатай хөрөнгийг 2021 оны төсөвт тусгасан байна.
Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх юм байна. 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ-аас гарах юм.
Л.Баяр