1. Хэрэв та зурагт гар утсанд их цаг зарцуулдаг бол нийгмийн ядуусын тоонд зүй ёсоор багтаж буй хэрэг. Ядуус цаг хугацаагаа ямар ч хэрэггүй нэвтрүүлэг шоу үзэхэд зарцуулдаг. Баячууд зурагтаар гардаг бол, харин ядуус тэрийг нь үзэж баясдаг. Энэ нь нөгөө талаасаа бид бодит амьдралаасаа холдох боломж бололцоог бүрдүүлдэг байна.
2. Ядуус түргэн хоол (Fast food) иддэг. Ядуу хүмүүсийн хувьд өөрсдийн идэж байгаа зүйлс нь юу байх нь тийм ч чухал биш. Ерөнхийдөө эрүүл хүнс, болон эрүүл бус 2-ын ялгаа тэдний хувьд байхгүй. Тэд өөх тостой, чихэрлэг зүйлсийг их иддэг байна. Тэгснээр өөрсдийн бие махбод эрүүл мэндээ устгадаг ба ажил хэрэгтээ өөрийгөө 100 хувь зарцуулах боломж нь хомсддог. Хэрэв таны эрүүл мэнд асуудалтай бол, энэ нь таны бүхий л амьдралын туршид нөлөөлөх ба, бие махбод, сэтгэл болон оюуны зовлонт байдлыг авчрах болно.
3. Ядуус хямдарсан хувцасанд ихээр оочирлодог. Ядуус ихэвчлэн яаж хямдхан зүйлийг олох тал дээр санаа бодол нь төвлөрдөг бол харин баячууд хэрхэн хөрөнгөө өсгөх талаар л бодоцгоодог байна. Хямдарсан бараа гэдэг бол хүмүүсийн авахгүй голж үлдээсэн бараа бөгөөд, тэдгээр барааг бага мөнгөтэй хүмүүст шахах нэг төрлийн зүйл юм.
4. Ядуу хүмүүс ихэвчлэн залуу насандаа ихэнхи цагаа унтаж өнгөрүүлсэн байдаг. Зарим нь санал нийлэхгүй байж болох ч статистик судалгаагаар тэгж дүгнэгджээ. Хэрэв та ихэнхи цагаа унтаж өнгөрөөж байгаа бол, цаг дэмий үрж, сурж боловсрон өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдсаар байна гэсэн үг. Залуу насандаа залхууран унтаж хэвтсэнээр, үлдсэн амьдралдаа хүнд хүчир ажил хийж, бусдаас доогуур цалин авах тийм л хувь тавилан таныг хүлээж байна. Бид Билл гейтс, Стив Жобс гэх мэт амжилттай яваа олон хүмүүсийн жишээг мэднэ. Тэд бүгд л залуудаа маш эрт босдог байсан.
5. Ядуус спортын хэт галзуу фанатууд болдог. Хэрэв танд спортын авъяас чадвар байсан бол та зурагтаар гарж болох байсан ч харамсалтай нь тийм авъяас танд байхгүй бол бас л дэмий хоосон утсандаа уягдаж бодит амьдралаас тасарсаар л байна гэсэн үг.
6. Ядуу хүмүүс усанд орох нь ховор байдаг. Таны тухайн өдрийн болон цаашдын амьдралын амжилтын нэгээхэн хэсэг бол өглөөд усанд орох явдал юм.
7. Ядуу хүмүүс өөрийн алдааг хүлээн зөвшөөрдөггүй ба үргэлж эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгадаг. Таны амьдралын 99хувь нь зөвхөн танаас л шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өөрийн амьдрал, цаг хугацаа,тэр ч бүүхэл боломж бололцоо чинь хүртэл таны гарт байгааг хэзээ ч битгий март. Бусдын төлөө ямар нэг зүйлийг хийж сурах хэрэгтэй. Амьдрал бол танд тохиолдож байгаа зүйлс бус, харин эргэн тойрон дахь бүхий л зүйлсэд гаргаж буй таны хандлагаар л тодорхойлогдоно. Ядуу хүмүүс ямар нэг таагүй зүйл тохиолдоход өөрсдийгөө золиосонд өртсөн эсвэл азгүй амьтан мэтээр төсөөлж эхэлдэг бол харин баячууд яагаад ийм зүйл болчихов, яаж илүү сайн хийж болох вэ, хаана нь алдаа гарав гэх мэт зүйлийн талаар бодон илүү их өсөж дэвших хэрэгсэл болгодог байна.
8. Ядуусд хуримтлал гэж огт байдаггүй. Хэрэв танд хадгаламж байдаг бол хэзээ нэгэн цагт танд асуудал үүслээ гэж бодоход хуримтлуулсан мөнгөөрөө асуудлаа шийдээд амьдралаа цааш нь санаа зоволтгүй үргэлжлүүлэх боломжтой шүү дээ. Харин хуримтлалгүй хүмүүс өөрсдийн байр машин, эд хөрөнгө бүх зүйлсээ зарах эсвэл хэн нэгнээс царай алдаж гуйх хэрэг гарна. Асуудал зохицуулагдах үед баячууд эргээл хэвийн байдалдаа ямар ч асуудалгүй орсон байдаг бол харин ядуусын хувьд байдал улам дордож нэг өрөөс нөгөөд шилжих замаар үргэлжилсээр байдаг байна. Өөр нэг жишээ авч үзвэл амьдралд ямар нэг боломж тохиолоо гэж үзэхэд ухаалаг хүмүүс түүнийг ашиглаж амьдралаа сайруулах чадвартай байдаг бол ядуу хүмүүс нь олдсон боломжийг ашиглаж чаддаггүйгээсээ болж улам ядуурсаар байдаг байна.
9. Ядуу хүмүүс ямар ч хэрэгцээгүй зүйлийн төлөө өр зээл тавьдаг. Баячууд болон ядуус зээлийг хэрхэн ашигладаг вэ? Хариулт нь маш энгийн. Хэрэв таны зээлийн хэмжээнээс илүү гарсан зардал гарж байгаа тохиолдолд үүнийгээ зогсоох хэрэгтэй. Ерөнхийдөө зээлийг зарцуулах гол нөхцөл гэвэл, ямар нэг байдлаар өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой зүйлд л зарцуулах хэрэгтэй. Та үнэтэй зурагт авах гэж байгаа бол яг одоо зогс. Сайхан утас, цаг авмаар байна уу? Огтхон ч хэрэггүй. Хэрэв та өөрийн ажил хэрэг, бизнесийн орлогоо илүү нэмэгдүүлэх зүйлд л зарцуулахгүй бол өр зээлийн талаар бодох ч хэрэг байхгүй.
10. Ядуу хүмүүс хэт залуудаа хүүхэдтэй болох хандлагатай байдаг. Хүн бүр л хэзээ нэгэн цагт эцэг эх болцгоодог. Хүүхэд ямар үнэ цэнэтэй эрхэм болохыг бид бүгд мэднэ шүү дээ. Гэвч хүүхдээ тэжээх чадвартай болсон хойноо энэ талаар бодоход илүүдэхгүй шүү дээ. Харин хөгжиж буй оронд амьдардаг ядуу хүмүүс улсаас олгодог хүүхдийн мөнгийг хүлээн амьдралаа хоосон үрсээр л байдаг.
11. Ядуу хүмүүс эмчид тогтмол үзүүлдэггүй. Эрүүл мэнд бол амьдралын хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл билээ. Ядуус төдийлөн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороод, өөртөө цаг зарцуулаад байдаггүй. Танд хөнгөн хэлбэрийн өвчны суурь байж гэж үзье. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тоохгүй явсаар байтал, нэг л өдөр танд болон хайртай дотны хүмүүсд тань маш их гай зовлон хохирол учруулах хэмжээнд хүрж болно гэдгийг ухаарах хэрэгтэй.
12. Ядуу хүмүүс мөнгө олохоосоо өмнө л үрж эхэлдэг. Амьдралын том эрсдэлүүдийн нэг бол байхгүй байгаа мөнгийг зарцуулах гэж оролдох юм.
13. Ядуус ядуустайгаа л нөхөрлөдөг. Хэрэв танд 4 ядуу найз байдаг бол та 5 дахь нь. Ядуустай нөхөрлөснөөр тэдний ядуу сэтгэлгээ ухамсарт бүрэн автаж, өөрийн авъяас, боломж, оюун ухаанаа бүр мөсөн үгүй хийж орхидог байна.
14. Ядуу хүмүүс өөрийн санаа бодол болон потенцалаа дагах чадваргүй байдаг. Хүн бүрт л хоногийн 24 цаг бий. Хэрэв та өөрийн цагийг аль болох шинийг сурж боловсрон зорилгынхоо төлөө зарцуулж чадаж байгаа бол, амжилт бол цаг хугацааны л зүйл. Хэрэв танд ажил хэргийн санаа байгаа бол түүнийгээ шууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн бусадтай харилцан ярилцаж санаагаа илүү хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Бүтэлгүйтсэн ч шантарч болохгүй.
15. Ядуу хүмүүс, амжилтанд хүрэхэд хэн нэгний туслалцаа зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Тийм зүйл гэж огт байхгүй. Итгэнэ үү байна уу таны хэрэг. Хамгийн гол нь өөртөө л итгэж найдах чадвар байх хэрэгтэй. Танд тохиолдож буй асуудал бэрхшээл гэх мэт бүх л зүйлс нь танаас л хамааралтай бөгөөд, та л үүнд хариуцлага хүлээнэ. Өөр хэн ч биш.