Трамп мэтгэлцээнтэй шөнө коронавирусийн халдвар авсан байж болзошгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөж байгаа Жо Байдентэй мэтгэлцсэн шөнөө коронавирусийн халдвар авсан байж болзошгүй. Түүний халдвар авсан байх боломжит хугацааг CNN суваг дэлгэжээ.
Тус сувгийн мэдээлснээр Америкийн төрийн тэргүүн туслах Хоуп Хиксээсээ халдвар авсан бөгөөд туслахад нь есдүгээр сарын 30-ны оройноос шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэвч халдварын дараах нууц үед 48 хүртэл цаг байдаг тул туслах нь үүнээс нэг хонгийн өмнө халдвар тээгч байсан гэсэн үг. Тэрбээр Охайо мужид есдүгээр сарын 29-нд болсон мэтгэлцээнд ирсэн учраас тэнд Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэжээ.
Трампын багийн гишүүд амны хаалт зүүгээгүй байсан. Энэ нь халдвар тархахад нөлөөлсөн гэж CNN санууллаа. Гэхдээ Трамп, Байден нар мэтгэлцээний үеэр хоорондоо зайтай байж, гар ч барилцаагүй. Тиймээс ардчилагч улстөрчийн хувьд аюулгүй гэж үзэж болохоор байна.