2020-10-01 15:071min00

Монгол Улсыг саарал жагсаалтаас гарсан эсэхийг энэ сарын сүүлээр зарлана

Money-laund

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн багтай уулзсан байна.

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байгаа билээ.

Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцох бөгөөд шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар саарал жагсаалтаас гарсан тухайгаа албан ёсоор зарлах гэнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй