Авлигатай тэмцэх газраас энэ оны есдүгээр сарын 21-25 өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээж, 15 гомдол, мэдээллээс татгалзсан бол хоёр гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 54 гомдол, мэдээлэл шалгагдаж байна хэмээн тус газраас мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 457 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлж мөн тооны хэргийг хаажээ. Одоогоор ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байгаа аж.