Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Системийн сэтгэлгээний лабораторийн багш нар Улаанбаатарын түгжрэлд нөлөөлж байгаа хүчин зүйл, шийдвэрлэх арга замуудыг систем динамикийн загвараар тодорхойлоод байгаа байна
Тус лабораторийн эрхлэгч Б.Ууганбаяр iKon.mn -д өгсөн ярилцлагадаа “Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна гэсэн юм. Энэ нь нэг хүн улиралд 60 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм” гэлээ.