Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Францад айлчлал хийх үеэрээ 2015 онд байгуулсан, уур амьсгалын асуудлаарх Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх төдийгүй давуулан биелүүлж байгаа гэж мэдэгджээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэхүү гэрээг “эх Дэлхийгээ хайрлан хамгаалах бидний үүрэг” хэмээсэн билээ. Харин Макрон энэ сарын 1-нд Парисын гэрээнээс гарах шийдвэр гаргасан Дональд Трампыг манай гарагт төдийгүй, АНУ-даа ч алдаатай шийдвэр боллоо гэж тэмдэглэжээ.