Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний 00 цагаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний 10.00 цаг хүртэл түр хааж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.