Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Аймгийн төвүүдийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлнө – updown.mn

Аймгийн төвүүдийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлнө

Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Өмнө нь аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлдөг байсан билээ.

Харин энэ өвөл шөнийн тарифыг 100 хувь тэглэхээр шийдвэрлэжээ. “Ингэснээр орон нутгийн агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярилаа.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120 мянга орчим айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 1500 орчим айл өрх хамрагдаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн