Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1,159 хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Бүгд сөрөн коронавирус илрээгүй байна. Монгол улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 305 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувиллын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаа найман хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл зургаан хүн хөнгөн. Хоёр хүн хүндэвтэр байна.
Дэлхийн дахинд 33.28.590 хүн байна. Эдгэрэлт 24.868.567 болсон байна. Ковид-19 халдварын улмаас 1сая 8170 гаруй хүн амиа алдсан байна.
Л.Баяр