Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлийн зам дагуу газар шорооны ажил хийгдэж байна, ШТС барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу энэ сарын 24-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.
Шалгалтаар “Шунхлай трейдинг” ХХК тус газар дээр ШТС барих зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажил эхлүүлж байсанд 07-201076 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дах заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч, зөчлийг арилгуулахаар 07-104/1355 дугаартай даалгавраар ШТС барих ажлыг зогсоосон байна.