Арав гаруй жилийн дараа Монгол Улс өнөөдөр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (APTA) албан ёсоор нэгдлээ.
APTA-д нэгдсэнээр Монгол Улс тарифын хөнгөлөлтийг бууруулж, өмнөд, баруун өмнөд, зүүн өмнөд азиас гадна тус улсын хамгийн том худалдааны түнш болох Хятадын зах зээлд гарах боломжоо нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улс худалдааны хэлэлцээрээ нэмэгдүүлэх, хөгжлийн шат ахих, бүс нутгийн худалдааны хэлэлцээрт бусад худалдааны түншүүдтэй хийх ирээдүйн хэлэлцээнд бэлтгэх, сайжруулах боломжтой болж байна.
“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улс нь гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна бүс нутгийн интеграцид илүү идэвхтэй оролцох боломжтой болно гэж үзэж байна” гэж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд ноён Төмөрийн Амарсанаа хэлжээ.
1975 онд НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын (ESCAP) хүрээнд байгуулагдсан APTA нь Азийн анхдагч бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдийн нэг юм. Монгол Улс нь Хятад, Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланк гэсэн зургаан гишүүн орныг багтаасан гэрээний долоо дахь гишүүн орон болж байна.
Эх сурвалж: mongolchamber.mn