АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео аравдугаар сарын 4-8-ны хооронд Япон, Монгол болон БНСУ-д айлчилна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн алба мягмар гарагт мэдээллээ.
Айлчлалын талаар Төрийн департаментын хэвлэлийн алба “Помпео аравдугаар сарын 6-нд Токио хотод Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нартай хийх уулзалтад оролцоно. Мөн Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгчидтэй уулзаж, харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцэнэ” хэмээжээ. Помпео Монгол Улс болон БНСУ-д өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ТАСС