Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр ХЗДХЯ-ны байранд боллоо.
Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
Зөрчлийн тухай хуулийг илүү боловсронгуй болговол нийгэмд шудрага ёсыг тогтоох томоохон хөшүүрэг болно гэж албаны хүмүүс хэлэлцүүлэгийн үеэр онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: “Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дийлэнх зөрчилд сануулга өгч, торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэл буюу мөнгөн дүнг 50 хувиар багасгана.
Зөрчил арилгах хугацааг 7-10 хоног байхаар тогтоож, зөрчлийг арилгуулах тусгай нэгж иргэнд хяналт тавьдаг байхаар зохицуулах юм. Мөн 2300 зөрчлийг дахиж шинээр томьёолж, зөрчлийн давхардлыг арилгаж, оногдуулах шийтгэлийн дээд, доод хязгаарыг тогтооно. Учир нь зөрчил үйлдэгчийн хувийн байдал болон тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан шийдвэрлэх хэрэгцээ үүсээд байгаа юм” хэмээв.