Сүүлийн үед угаарын хийнд хордсон гэх дуудлага ихэсчээ. Өчигдөр угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагаар таван хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Иймд галлагаа эхэлж байгаа хүйтэн сэрүүний улиралд иргэд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна. Мөн угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулжээ.