Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт өчигдөр “Цагаан Даравгай” гэх газар шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан хоёр настай охиныг мөргөж амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарлаа.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Он гарсаар автомашины хөдөлгөөн эхлэх болон зогсолт хийх үед нийт 22 хүүхэд мөргүүлж амиа алджээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, жолооч нар хөдөлгөөн эхлэх болон зогсохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо заавал шалгахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.