2020-09-29 12:361min00

Япон эр рамен амны хаалт бүтээжээ

870x489_0x101_detail_crop_20200928005707_682204f2_9a8428cf1a14e4cda78ef5ce4c9feb86c91ed300403cfc9b8ff7ec46b21fd794

Японы уран зураач Такахиро Шибатагийн нүдний шил амны хаалтнаас болоод байнга цантдаг. Тэрбээр энэ асуудлаа шийдвэрлэх гэж байгаа тун өвөрмөц 3D маск зохион бүтээсэн нь олны идэх дур хүслийг өдөөж байна.

Шибата амны хаалт зүүснээс болоод нүдний шилтнүүдэд тулгардаг асуудлыг урлагийн бүтээл болгож, амны хаалтаа уур савссан тавагтай рамен шиг болгожээ. Өөрөөр хэлбэл шил цанатах тусам гоймонтой шөл илүү амтлаг харагдана.

3D маскийг эсгий шавраар хийсэн бөгөөд гахайн хэрчсэн мах, ногоон сонгино, хулсны үртэс, загасны пирогны хэлтэрхий гээд хоолны бусад материалыг нь полимер шавраар урлажээ. Шибата энэ бүтээлээ зарах сонирхолгүй, хүнд үед хүмүүсийг бага зэрэг хөгжөөх зорилготой гэжээ.

“Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд дарагдаад буй энэ үед би хүмүүсийг сэргээхийн тулд юу хийх вэ гэж их боддог юм. Аяган маскийг хөвөн, чимэглэлээр дүүргэсэн, чихмэл тоглоом шиг жинтэй. Тиймээс зүүхэд тийм ч тав тухтай биш” хэмээн тэрбээр хэлсэн аж.

mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй