2020-09-29 11:071min00

Коронавируст халдвар тархах эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ

120217851_1271799083185939_5600950983931899442_o-6wx2nsy9efzk2dxhfu2ln9ye8kd2pe2dv1f28kmsv9c

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчидтай хамтран аймаг орон нутгийн түвшинд коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн гуравдахь шатны үнэлгээг хийлээ.

Үнэлгээг Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийсэн бөгөөд коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх “өндөр” гэж тодорхойлогдсон.

Түргэвчилсэн үнэлгээний дүн болон эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг гаргаж аймгийн Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй