Нийгмийн халамжийн байгууллагуудаас нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулж, халамжийн тэтгэмжийг халамжийн нэгдсэн систем /ehalamj/-ээр дамжуулан олгох ажлын хүрээнд үйлчилгээнд хамрагдах иргэдэд холбогдох зөвлөгөө мэдээллийг боломжит бүх хэлбэрүүдээр /байгууллагын цахим хаяг, утас, мэдээллийн самбараар дамжуулах, биечлэн өгөх/ хүргэж байна.
Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд иргэдийг цахим системд бүртгүүлэх, данс тохируулах ажлыг төлбөртэйгөөр хийх тухай зар мэдээллүүд ихээр тавигдах боллоо.
Халамжийн нэгдсэн систем /ehalamj/-д таны өөрийн болон өрхийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл байрших тул өөрийн хувийн мэдээллээ бусдад алдах бусад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн нийгмийн халамжийн байгууллагаас холбогдох зөвлөгөө мэдээллийг авсны үндсэн дээр өөрсдөө халамжийн нэгдсэн систем /ehalamj/-д бүртгүүлэх, цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд хорооны халамжийн ажилтанд хандахыг зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ГАЗАР