Манай улсын иргэдийн цэвэр усны хэрэглээ дэлхийн дунджаас 2.5 дахин их гэдгийг судалгаагаар гаргажээ. Цаашид энэ байдлаар явбал 2040 он гэхэд Монгол Улс цэвэр усны хомсдолд орох тооцоог гаргасан байна. Тиймээс БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба, Усны газартай хамтран усаа хайрлах Цэнхэр алт аяныг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд ус ихээр ашигладаг авто угаалгын газруудад шалгалт хийсэн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 167 авто угаалгын газраас 17 нь л саарал ус ашиглаж байна.

Авто угаалгын газрууд бохирдлоос нь хамаараад бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна. Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг аж. Тэгвэл машиныг хөөсөөр шүршиж дахин цэвэр усаар зайлахад нэг автомашинд 100 литр ус зарцуулдаг байна.

Тиймээс ААН үүд саарал усны хэрэглээг нэмэгдүүлэхийг албаны хүн уриаллаа.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн