С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэхь уураг болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.

Хоногт ямар хэмжээгээр авах вэ?

Насанд хүрсэн хүнд: 50-70 мг
Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг

Дутагдал:

Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг. Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед витамин дутагдал үүсэх эрсдэлтэй.

Дутагдлын үед:

  • Бие суларна
  • Нойр муудна
  • Амархан ядрана
  • Хоолонд дургүй болно
  • Нүүр гарын арьс цайрна.
  • Хуруу, хумс хөхрөнө
  • Уруул буйл хөхрөнө цус гарна
  • Шүд унана
  • Яс хэврэг болно

Хэрэглэх заалт:

  • Цус багадах
  • Элэгний өвчин
  • Хордлого
  • Судасны хатуурал
  • Ам гэмтэх
  • Цус бүлэгнэлтийн үе,
  • Шарх удаан эдгэрэх
  • Цус шүүрэх болон судасны ханыг бэхжүүлэхэд хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөн чихрийн шижин үүсч болно. Цусны даралт ихсэх өвчин үүсч болно. Мөн С витаминыг хэтрүүлж хэрэглэвэл бөөрөнд чулуу үүсэх аюултай.

Насанд хүрсэн хүн өдөрт 60 мг хэрэглэх ёстой гэсэн тун байдаг. Хэрэв тухайн хүн тамхи татдаг бол 95 мг тунгаар витамин хэрэглэнэ. Өндөр настай хүмүүсийн хувьд 75-90 мг тунг хэрэглэнэ гэж заасан байдаг.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн