ТЕГ-т өндөр албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр бусдыг залилах үйлдэл хийж байсан “Б”-ийн үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.
Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106″, “92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэхийг ТЕГ-аас хүслээ.