Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2020 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагаас 09 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 4-9 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2020 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи секундэд 7-12 метр, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.