2020-09-23 16:111min00

Японы инженерүүд дэлхийн хамгийн жижигхэн Рубикийн шоо бүтээжээ

e43fe778940e804a38416a3ecbe32f9d

Японд дэлхийн хамгийн жижигхэн Рубикийн шоо үзүүллээ. Уг шооны талуудын урт нь 9,9 миллиметр гэнэ.

Хөнгөн цагаанаар хийсэн энэ бүтээгдэхүүн нь Megahouse Corporation-ы бүтээл юм байна. Рубикийн шоо 198 мянган иен буюу ойролцоогоор 1900 орчим ам.долларын үнэтэй.

Дэлхийн хамгийн алдартай энэ шоог Унгарын уран барималч Эрне Рубик тэртээ 1974 онд бүтээсэн түүхтэй. Энэ бүтээл худалдааны тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт 350 сая гаруй удаа борлогдож байсан түүхтэй. Рубикийн шооны фэн клуб, тэмцээн байнга зохион байгуулагддаг.

govoritmoskva.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй