Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулан “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгээр энэ улирлын хөшгөө нээнэ.
Жүжгийг энэ сарын 25-27-нд 11:00, 13:00, 15:00 цагаас Хүүхэлдэйн театрт тоглох юм. Хүүхдэд урлагаар дамжуулж гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ, багачуудын амны хөндийн эрүүл ахуйн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд жүжгийн гол санаа чиглэжээ. Тус жүжиг 50 минут үргэлжлэх бөгөөд 4-13 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан найруулсан байна.
Жүжгийн ерөнхий продюсероор М.Отгончимэг, зохиолчоор Н.Мандал, найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар С.Энх-Од, хөгжмийн зохиолчоор С.Батболд нар ажилласан байна.